TUFS Language Modules

解説

   「は」 -гийн дуудлага нь цонхны шилийг арчихдаа 「はー」 гэж амьсгаагаараа шилээ цантуулах үеийн амьсгаа гаргахтай адил. Цонхны шил рүү үлээх маягаар 「はー」 гэж гарган дуудах дасгал хийцгээе.
   「ひ」-гийн дуудлага нь 「し」-тэй андуурагдаж болох тул анхаараарай. Хэлний тэг дунд хэсгийг тагнайдаа ойртуулж , тэр зайгаар нь амьсгаагаа нэг амьсгалаар гаргана. Үрэгдэж байгаа юм шиг үрэлтийн авиа гарна.
   「ふ」-гийн дуудлага нь лааны гэрлийг 「ふー」 гэж унтраах үед гардаг авиа, ядарсан үед 「ふー」 гэж амьсгаа авахтай адил . f шиг дээд шүдтэй уруул ойртуулахгүй байхыг анхаараарай.Япон хэлний 「ふ」 нь дээд,доод уруул ойртож гардаг авиа юм.