TUFS Language Modules

解説

   Япон хэлний акцент гэдэг бол үгэн авианы өндөр намын өөрчлөлт юм. Нийтлэг хэрэглэгддэг үгээр жишээ авъя: 「(橋)」 -н 「は」 нь нам, 「し」 нь өндөрөөр дуудагдана. Харин 「 (箸)」 -гийн 「は」 нь өндөр 、「し」 нь нам дуудагдана.Ийм акцентын ялгаатай байдлаас шалтгаалан үгийн утга өөрчлөгддөг.Мөн япон хэлний нийтлэг үгнүүдийн 1,2-р үеийн авианы өндөр нь ялгаатай байдаг онцлогтой. Өөрөөр хэлвэл , 1-р үеийн авиа өндөрөөр дуудагдвал 2-р үеийн авиа нь заавал нам, 1-р үе нь нам бол 2-р үе нь заавал өндөр болдог.

   Япон хэлний нийтлэг хэрэглэгддэг үгнүүдийн акцентыг тэгш хэмтэй, тэгш хэмтэй бус гэж 2 төрөлд хуваадаг.Тэгш хэмтэй акцент нь эхний 1-р үе нь л нам , дараах бусад үе нь 1-р үеээсээ өндөр тэгш хэмтэй дуудагддаг. Тэгш хэмтэй акцентын үгийн дундах авианы өндөр огцом намсах үзэгдэл гардаггүй . ( намсддаггүй ) Тэгш хэмтэй бус акцент нь үгийн авианы өндөр нь огцом намсах үзэгдэл байдаг. Үүнийг акцентын цөм ( гол ) гэж нэрлэдэг бөгөөд нэг үгэнд нэг л

   акцентын цөм ( гол ) гэж байдгийг анхаарах хэрэгтэй .Жишээлвэл 「し(箸)」: гэдэг үгийн авианы өндөр нь 「は」-гийн дараа огцом намсах болохоор акцентын цөм ( гол ) нь 「は」 юм. 「し(箸)」 ны акцентын цөм нь 1-р үед байгаа тул тэргүүн хэсэгтээ ( толгойн хэсэгтээ ) өргөлттэй акцент гэж бас нэрлэдэг. 「」 гэдэг үгийн авианы өндөр өндөр нь 「な」 -гаас хойших үе дээрээ огцом намсч байгаа болохоор акцентын цөм ( гол ) нь 「な」 бөгөөд үгийн дунд өргөлттэй акцент гэж нэрлэнэ. 「ずう(湖)」、「つやすみ(夏休み)」 зэрэг үг нь үгийн дунд өргөлттэй акцентаар хэлэгддэг ,「みずうみ(湖)」 гэдэг үгийн акцентын цөм нь 「う」 , 「なつやすみ(夏休み)」 гэдэг үгийн акцентын цөм нь 「や」юм.

   Тэгш хэмтэй бус акцентад акцентын цөм нь хамгийн сүүлийн үе дээрээ байх тохиолдолд ( үгийн сүүл хэсэгтээ өргөлттэй акцент гэх бөгөөд ) үгийг дангаар нь дуудах үед тэгш хэмтэй акцентын төрөлтэй адилаар авианы өндөр нь огцом намсахгүй байгаа юм байгаа юм шиг сонсогддог. Тэгш хэмтэй акцент, үгийн сүүл хэсэгтээ өргөлттэй акцентын ялгаа нь үгийн төгсгөлд нөхцөл орсон тохиолдолд л тодорхой гарч ирдэг. Жишээлвэл:「なが(鼻が)」 нь нам, өндөр,өндөр гэсэн дараалалаар дуудагдаж, 「(花が)」-гийн 「な」 гаас хойш авианы өндөр огцом намсч байгаа тул үгийн сүүл хэсэгтээ өргөлттэй акцентийн хэлбэрт багтана.

Акцентад суралцахын тулд үг нэг бүрийн акцентын цөм нь хаанаа байгааг нь олж сонсож чаддаг болох хэрэгтэй.