TUFS Language Modules

解説

   「い」「う」 эгшиг нь дуугүй гийгүүлэгчид захирагдсан буюу өгүүлбэрийн төгсгөлд орсон тохиолдолд 「い」「う」 эгшгийн дууны хөвчийн чичиргээ нь байхгүй болж , эгшиг бараг сонсогдохгүй болдог.Энэ үзэгдлийг эгшиг балархайших гэж нэрлэнэ. Япон хэлэнд カ・サ・タ・ハ・パ толгойтой гийгүүлэгч авиа нь дуугүй гийгүүлэгч юм. 「き・く」、「し・す」、「ち・つ」、「ひ・ふ」、「ぴ・ぷ」 зэрэг авианы ард カ・サ・タ・ハ・パ зэрэг толгойтой гийгүүлэгч дараалан орсон тохиолдолд эгшиг нь бараг сонсогдохгүй болдог нь. Жишээлбэл: 「すき(好き)」 「きく(聞く)」 「くつ(靴)」 「つき(月)」 「きかい(機会)」зэрэг үгийн дундах балархайшсан гийгүүлэгчид захирагдсан эгшиг нь балархайшиж бараг сонсогдохгүй болно.
   Бас,эдгээр авиа нь өгүүлбэрийн төгсгөлд орсон тохиолдолд балархайшдаг бөгөөд, ялангуяа ( ихэнхдээ )「〜です」-н 「す」, үйл үгэн дээр ,「〜ます」-н 「す」 балархайшдаг.
   Эгшиг нь сонсоход хэцүү болбол, тэр үгийг бүтнээр нь сонсож ойлгоход хэцүү болох тул давтах дасгал хийх хэрэгтэй. (発音練習は3.3へ)