TUFS Language Modules

解説

   k нь ихэнх хэлэнд байдаг бөгөөд , япон хэлний хувьд , хоолойн дунд хэсэг орчимд хүрч үзэхэд, (эрэгтэй хүний төвөнх нь төвгөр байдаг тул илүү ойлгомжтой) хуруны үзүүрт чичиргээ мэдрэгдэж байвал g болдог . Чичиргээ мэдэгдэхгүй тохиолдолд k болдог. Өөрөөр хэлвэл япон хэлэнд , төвөнхийн хэсэгт байдаг дууны хөвчийг чичирүүлэх , чичирүүлэхгүй эсэхээс шалтгааалж ялгаатай байдаг гэсэн үг юм. Тодорхой нарийн зүйлийг онолын хэсгээс харна уу.

   Суралцагч хүмүүсийн эх хэлнээс шалтгаалж k-г дуудахдаа амьсгаа их гаргах , аль эсвэл бараг амьсгаа гаргахгүй байдлаас гарч ирдэг зарим нэг ялгаа бий .

   Эдгээр хэлээр ярьдаг хүмүүс 「が、ぎ、ぐ、げ、ご」-г дуудахдаа амьсгаагаа бараг гаргалгүйгээр k-гээр дуудчихдаг тал байдаг.Энэ нь япон хүнд 「か、き、く、け、こ」 гэж сонсогддог . ( Жишээ нь :ッコウ(学校)→ッコウ)。 : Бас, хүмүүсийн эх хэлээс шалтгаалж үгийн эхэнд k, үгийн дунд g зэргээр үгэн дэх байрлалаасаа шалтгаалж , дууны хөвчийг чичирүүлэх үү үгүй юу гэдгийг шийдэх ( тогтоох ) тохиолдол байдаг. Энэ тохиолдолд үгийн дундах 「が、ぎ、ぐ、げ、ご」-г дуудахад хялбар боловч үгийн эхэн дэх 「が、ぎ、ぐ、げ、ご」-г 「か、き、く、け、こ」 гэж дуудагддаг.(Жишээ нь : イコク(外国)→イコク)

   Мөн эсрэгээр үгийн дундах 「か、き、く、け、こ」 нь 「が、ぎ、ぐ、げ、ご」 болж хэлэгдэх тохиолдол бий. (Жишээ нь :カンク(韓国)→カンク)。