TUFS Language Modules

解説

   Сокүон гэдэг нь жижиг 「っ」–г илэрхийлдэг нэр томьёо юм. Япон хүнд үгийн 1үеийн уртын хэмжээ гэсэн ойлголт байдаг.「っ」 гэдэг авиа нь үндсэн авиа болж чаддаггүй, ардаа орсон авиатайгаа адил авиа болдог. Жишээлбэл: 「っ」-гийн дараа 「ぱ」 байвал p ,「た」 байвал t ,「か」 байвал k –г хэлэх амны хэлбэрийн байрлалаас авиа үл гарах хугацааг ( 1үетэй тэнцэх ) хангалттай гаргаж өгдөг.

   「っ」 -гийн дараа サ толгойтой гийгүүлэгчүүд орсон тохиолдолд 「っ」-гийн ардах гийгүүлэгчийг уртаар дуудаж Сокүонг илэрхийлнэ.(гаргана) Давтах дасгал хийх аргын хувьд гэвэл , сокүонг дуудахын зэрэгцээ гараа чанга атгаад дэлгэхэд ,тэр хугацааг мэдрэх чадвартай болно. Англи хэлээр ярьдаг, эх хэл нь англи хэлний хүмүүсийн хувьд”bookcase” гэдэг үг шиг k нь хоёр давхарласан авиа болдогийг санаарай.