TUFS Language Modules

解説

    t нь ихэнх хэлэнд байдаг бөгөөд , япон хэлний хувьд , хоолойн дунд хэсэг орчимд хүрч үзэхэд, (эрэгтэй хүний төвөнх нь төвгөр байдаг тул илүү ойлгомжтой) хуруны үзүүрт чичиргээ мэдрэгдэж байвал d болдог . Чичиргээ мэдэгдэхгүй тохиолдолд t болдог. Өөрөөр хэлвэл япон хэлэнд , төвөнхийн хэсэгт байдаг дууны хөвчийг чичирүүлэх , чичирүүлэхгүй эсэхээс шалтгааалж ялгаатай байдаг гэсэн үг юм. Тодорхой нарийн зүйлийг онолын хэсгээс харна уу.

   Суралцагч хүмүүсийн эх хэлнээс шалтгаалж t-г дуудахдаа амьсгаа их гаргах , аль эсвэл бараг амьсгаа гаргахгүй байдлаас гарч ирдэг зарим нэг ялгаа бий .

   Эдгээр хэлээр ярьдаг хүмүүс 「だ、で、ど」-г дуудахдаа амьсгаагаа бараг гаргалгүйгээр t-гээр дуудчихдаг тал байдаг.Энэ нь япон хүнд 「 た、て、と」 гэж сонсогддог . ( Жишээ нь :イガク(大学)→イガク) Бас, хүмүүсийн эх хэлээс шалтгаалж үгийн эхэнд t, үгийн дунд d зэргээр үгэн дэх байрлалаасаа шалтгаалж , дууны хөвчийг чичирүүлэх үү үгүй юу гэдгийг шийдэх ( тогтоох ) тохиолдол байдаг. Энэ тохиолдолд үгийн дундах 「だ、で、ど」-г дуудахад хялбар боловч үгийн эхэн дэх 「だ、で、ど」-г 「た、て、と」 гэж дуудагддаг.( Жишээ нь : イジョーブ(大丈夫)→イジョーブ)Мөн эсрэгээр үгийн дундах 「た、て、と」 нь 「だ、で、ど」болж хэлэгдэх тохиолдол бий. (Жишээ нь :アナ(あなた)→アナ、ヒリ(一人)→ヒリ、コバ(言葉)→コバ)。