TUFS Language Modules

解説

   Япон хэлний хэмнэлийн ( ритм ) үндсэн нэгж нь ( үндэс нь ) үгийн үе юм. Япон хүн үгийн үе бүр адил хэмжээтэй ( урттай ) гэдэг ойлголттой. Ёооны хувьд ( Ёоон гэдэг нь きゃ、きゅ、きょ、ちゃ、ちゅ、ちょ гэх мэтийн や -гийн төрлийн кана , わ –г жижгээр тэмдэглэн илэрхийлэх авиа юм. ) 「ゃ」「ゅ」「ょ」 нь урдаа орсон үсэгтэй нийлж ( Жишээ нь:きゃ ) 2үсэг нийлж бүтсэн 1үе болох бөгөөд , үүнээс бусад тохиолдолд 1үсэг 1үеээр тооцогддог.

   Япон хэлний хэмнэлийг ( ритм ) суралцахын тулд , үгийн үе гэдэг үндсэн ойлголтыг бүрдүүлэх нь чухал.Үгийн үе бүрийг адил хэмжээтэйгээр ( адил урттайгаар ) дуудаж үзье.Жишээлбэл:「かさ(傘)」-ийг 「カーサ」,「とけい(時計)」-ийг「トーケイ」гэж дуудахад алдаа гарч ирнэ.

   Бас Сокүон буюу жижиг цү , Хацүон буюу н , урт эгшиг , давхар эгшгийн хоёр дахь элемэнт ( Жишээ нь:「ばあい(場合)」 -гийн 「い」) зэрэг үгийн онцлог үе гэж нэрлэгдэх үе нь тусдаа бие даасан нэг үе гэж тооцогдох бөгөөд энэ нь ойлгоход хэцүү байж болох тул онцлог үеийг сайн давтацгаая.