TUFS Language Modules

解説

    p ихэнх хэлэнд байдаг бөгөөд , япон хэлний хувьд , хоолойн дунд хэсэг орчимд хүрч үзэхэд, (эрэгтэй хүний төвөнх нь төвгөр байдаг тул илүү ойлгомжтой) хуруны үзүүрт чичиргээ мэдрэгдэж байвал b болдог . Чичиргээ мэдэгдэхгүй тохиолдолд p болдог. Өөрөөр хэлвэл япон хэлэнд , төвөнхийн хэсэгт байдаг дууны хөвчийг чичирүүлэх , чичирүүлэхгүй эсэхээс шалтгааалж ялгаатай байдаг гэсэн үг юм. Тодорхой нарийн зүйлийг онолын хэсгээс харна уу.

Суралцагч хүмүүсийн эх хэлнээс шалтгаалж p-г дуудахдаа амьсгаа их гаргах , аль эсвэл бараг амьсгаа гаргахгүй байдлаас гарч ирдэг зарим нэг ялгаа бий .

Эдгээр хэлээр ярьдаг хүмүүс 「ぱ、ぴ、ぷ、ぺ、ぽ」 -г дуудахдаа амьсгаагаа бараг гаргалгүйгээр p-гээр дуудчихдаг тал байдаг.Энэ нь япон хүнд 「ぱ、ぴ、ぷ、ぺ、ぽ」 гэж сонсогддог .(Жишээ нь:ク(僕)→ク) Бас, хүмүүсийн эх хэлээс шалтгаалж үгийн эхэнд p, үгийн дунд b зэргээр дан үгэн дэх байрлалаасаа шалтгаалж , дууны хөвчийг чичирүүлэх үү үгүй юу гэдгийг шийдэх ( тогтоох ) тохиолдол байдаг. Энэ тохиолдолд үгийн дундах 「ば、び、ぶ、べ、ぼ」 -г дуудаж болох боловч үгийн эхэн дэх 「ば、び、ぶ、べ、ぼ」 нь 「ぱ、ぴ、ぷ、ぺ、ぽ」 болчихдог.(Жишээ нь:ン(瓶)→ン) Жишээ нь : Мөн эсрэгээр үгийн дундах 「ぱ、ぴ、ぷ、ぺ、ぽ」 нь 「ぱ、ぴ、ぷ、ぺ、ぽ」 болж хэлэгдэх тохиолдол бий. (Жишээ нь:シンイ(心配)→シンイ)。