TUFS Language Modules

解説

   ラ толгойтой авиаг дуудахдаа хэлний үзүүрээ түүшний ( дээд буйлны ) ард шүргүүлээд , буцааж салгах маягаар дуудна. Эхлээд 「ら、り、る、れ、ろ」 гэж удаавтар дуудаж үзээд, хэлнийй үзүүр чинь хаана ч шүргэхгүй байвал “Хэлний үзүүрээ түүш буюу дээд буйлны ард хүргэх “ ёстойг санаарай.

Хэлний үзүүрийг түүш буюу дээд буйлны ард хүргэж ラ толгойтой авиаг дуудаж байгаа ч  ナ、ダ、ラ толгойтой авианы дуудлага холилдон солигдож хэлэгдэх тохиолдол байдаг. Жишээлбэл : ダ толгойтой гийгүүлэгч нь ラ толгойтой гийгүүлэгчтэй солигдох ( Жишээ нь: ハタラク(働く)→ハタダク) ラ толгойтой гийгүүлэгч нь ナ толгойтой гийгүүлэгч ( Жишээ нь :サヨウナラ(さようなら)→サヨウナナ、ライゲツ(来月)→ナイゲツ)ラ толгойтой гийгүүлэгч нь гээгдэх ( Жишээ нь: レンラク(連絡)→エンラク)ナ、ダ толгойтой гийгүүлэгч нь ラ толгойтой гийгүүлэгч болж хувирах ( Жишээ нь: コドモ(子供)→コロモ、オメデトウ(おめでとう)→オメレトー、ダンシ(男子)→ランシ、ドロボー(泥棒)→ロロボー、ハネル(跳ねる)→ハレル、ナンボク(南北)→ランボク) зэргээр өөрчлөгдөн сонсогдох тохиолдол байдаг.

ナ、ダ、ラ толгойтой авианы дуудлагын аль нь ч хэлний үзүүр хүрэх байрлал нь бараг адил байдаг болохоор өөр хоорондоо холилдож өөрчлөгдөн хэлэгддэг. Эдгээр авианууд нь хэлний үзүүрээ шүргүүлэх байдлаараа ( хэлбэрээрээ ) үл ялих ялгаатай байдаг. ラ толгойтой авиаг хэлэхэд хэлний үзүүрийг хаана ч хүргэхгүй байдалд байлгаад , түүний дараа хэлний үзүүр рүү дээд бүйлны ар хэсгийг буюу түүшээ хөнгөн татаад буцаана. ナ、ダ толгойтой авианы хувьд эхнээсээ хэлний үзүүрээ тагнай , дээд шүдний ар тал орчимд гүйцэд хүргэж түгжээд , түүний дараа нэг амьсгаагаар салгана.