TUFS Language Modules

解説

   Хацүон гэдэг нь 「ん」-г илэрхийлдэг нэр томъёо юм. 「ん」 нь хамрын хөндийгөөр урсан гардаг авиа бөгөөд , байнга адил дуудлагатай байдаггүй. Япон хэл суралцагч хүмүүсийн эх хэлэнд нь хамаршсан авиа нь өөрчлөгддөггүй жишээлбэл [n]нь [n]-н ард ямар ч авиа орсон өөрчлөгдөггүй хэл олон байдаг. Харин япон хэлний 「ん」 нь тийм биш. Ардаа орох гийгүүлэгчээс хамаарч авиа нь өөрчлөгддөг. 「ん」-г дуудах үед аман доторх хэлний байрлал, уруулын хэлбэр нь ард нь орох гийгүүлэгчийг дуудахтай адил байрлалд байна. Жишээлбэл 「ん」 ны ард マ・パ・バ толгойтой гийгүүлэгч авиа ороход ,жишээ нь: 「さんま」-гийн 「ん」 авиа нь マ・パ・バ толгойтой авиа шиг уруулаа жимийж дууддаг хамаршсан [m] болдог.

   「ん」 -гийн ард タ・ダ・ナ толгойтой авиа орсон үед жишээ нь:「みんな」 -гийн 「ん」 авиа нь хэлээ дээд шүдний ард хүргэн дууддаг хамаршсан [n]болдог. 「ん」-ийн ард カ,ガ толгойтой гийгүүлэгч авиа орвол,жишээ нь:,「げんき」-гийн 「ん」 авиа нь [ŋ] гэж дуудагдана. Бас 「ん」-ийн ард ザ,ラ толгойтой гийгүүлэгч авиа орсон тохиолдолд 「ん」-гийн ард орох гийгүүлэгчтэй адил байрлалд хэлний үзүүрээ хүргэн дууддаг.

   Япон хүн ,,-г 1үетэй тэнцэх урттай гэж ойлгодог. Жишээлбэл: 「さんま」 -г суралцагч 「さん・ま」 гэж хувааж дуудана гэж ойлгочихдог боловч япон хүн 「さ・ん・ま」 гэж 3 хувааж дууддаг. 「ん」-ийг 「さ」,「ま」 -тай адил урттайгаар дудах дасгал хийцгээе.