TUFS Language Modules

解説

   「い」「う」 эгшиг нь дуугүй гийгүүлэгчид захирагдсан буюу өгүүлбэрийн төгсгөлд орсон тохиолдолд 「い」「う」 эгшгийн дууны хөвчийн чичиргээ нь байхгүй болж , эгшиг бараг сонсогдохгүй болдог.Энэ үзэгдлийг эгшиг балархайших гэж нэрлэнэ. Япон хэлэнд カ・サ・タ・ハ・パ толгойтой гийгүүлэгч авиа нь дууг?й гийгүүлэгч юм. 「き・く」、「し・す」、「ち・つ」、「ひ・ふ」、「ぴ・ぷ」 зэрэг авианы ард カ・サ・タ・ハ・パ зэрэг толгойтой гийгүүлэгч дараалан орсон тохиолдолд эгшиг нь бараг сонсогдохгүй болдог нь. Жишээлбэл: 「すき(好き)」 「きく(聞く)」 「くさ(草)」 「つき(月)」 「した(下)」 зэрэг үгийн дундах балархайшсан гийгүүлэгчид захирагдсан эгшиг нь балархайшиж бараг сонсогдохгүй болно. Бас,эдгээр авиа нь өгүүлбэрийн төгсгөлд орсон тохиолдолд балархайшдаг бөгөөд, ялангуяа ( ихэнхдээ )「〜です」-н「す」 ,үйл үгэн дээр 「〜ます」-н 「す」балархайшдаг. .

    Харин балархайших орчинд байгаа эгшиг ч гэсэн , тэр эгшиг нь акцентын цөм болж байгаа тохиолдолд балархайшдаггүй. Жишээлбэл: 「笛を吹く」 зэргийн 「ふ(高)・く(低)」 нь 「ふ」дээр акцентын цөм нь байгаа тул балархайшдаггүй. Нөгөөтэйгүүр 「洋服」 –гийн 「ふ(低)・く(高)」 нь ,, 「ふ」дээр акцентын цөм нь байхгүй тул балархайшдаг. (聞き取り練習は2.11へ)