TUFS Language Modules

解説

    Сокүон 「っ」, Хацүон 「ん」, Чёоон 「ー」( урт эгшиг ) , давхар эгшгийн 2дахь элемент ( жишээлбэл,「かい(会)」-гийн 「い」) -ээс бусад үеийг бие даасан үе гэж нэрлэдэг. Жишээлбэл:「め(目)」、「て(手)」 зэрэг нэг гийгүүлэгч, нэг эгшгээс бүтсэн байх нь олон бөгөөд ,「い(胃)」、「え(絵)」 гэх мэт нэг эгшгээс бүтсэн үг ч байдаг.Бие даасан үеүүдээс бүтсэн үгэнд үе бүр нь бараг адил уртаар дуудагддаг . Акцентын цөм нь болох үе нь ч өндөрсөж, уртаар хэлэгддэггүй. Жишээ нь: 「かさ(傘)」 гэдэг үгийн акцентын цөм нь 「か」 юм. Дуудахдаа 「か(高)・さ(低)」 боловч , 「か」-г хүчтэй буюу уртаар дууддаггүй. Акцентын цөм болох 「か」-г өндөрөөр мөн уртаар сунжруулан дуудвал япон хүний чихэнд 「カーサ」 гэж сонсогддог.