TUFS Language Modules

解説

   Ёоон нь ( Ёоон гэдэг нь きゃ、きゅ、きょ、ちゃ、ちゅ、ちょ гэх мэтийн や -гийн төрлийн кана , わ –г жижгээр тэмдэглэн илэрхийлэх авиа юм. ) 2 үсгээс бүтэх бөгөөд 1 авиагаар дуудагдаж , 1 үеээр тоологдоно. Жишээлбэл: 「きゃ」 нь ,「きや」, бас 「きあ」 гэж 2 авиагаар дуудагдахгүй.Ер нь 「き」-г дуудахдаа амны хэлбэрээ эгшиг i-гийн байрлалаас баруун зүүн тийш тэлж дууддаг бол , 「きゃ」-г дуудахдаа амны хэлбэрээ баруун зүүн тийш тэлж нээлгүйгээр 「き」-г дуудахын зэрэгцээгээр маш хурдан 「あ」-г дуудах байдлаар 1авиагаар дууддаг.

   Түүнтэй адилаар 「びょういん(病院)」-гийн 「びょ」-г дуудахдаа 「び」-г дуудахын зэрэгцээ амны хэлбэрээ баруун зүүн тийш тэлж нээлгүйгээр маш хурдан 「お」-г дуудах байдлаар давтах дасгал хийж үзээрэй.

   Эгшиг i-г тод дуудахгүй байхыг хичээгээрэй. i-г тод , чанга дуудвал 「びよ」 сонсогдох бөгөөд 「びよういん(美容院)」 гэсэн утгатай үг болно.