TUFS Language Modules

解説

   Япон хэл 「あ、い、う、え、お」 гэсэн 5 эгшигтэй. 「あ」 нь амаа том нээж дууддаг авиа юм.「い」「う」 нь амаа багасган бүтээдэг авиа юм. 「い」-г дуудахдаа амаа том нээхгүйгээр хэлний үзүүр /өмнөх/ хэсгийг өндөрсгөн дууддаг.

   「う」-г амаа том нээхгүйгээр , хэлээ арагш татах маягаар дууддаг. 「え」 нь 「 あ」 ба 「い」 гийн дундуур хэлэгддэг авиа бөгөөд 「い」-г бодвол бага зэрэг амаа нээж дууддаг авиа юм. 「お」 нь 「あ」 ба 「う」-гийн дундуур хэлэгддэг авиа бөгөөд 「う」-г бодвол бага зэрэг амаа нээж дууддаг авиа юм.

   「う」-г сайн анхаарах нь зүйтэй. Уруулаа дугуйруулж амьсгаагаа түрж гаргах маягаар дууддаг хүн байж магадгүй боловч, харин япон хэлний 「う」-г уруулаа бага зэрэг дугуйруулж, уруулаа урагш түрэх мэт хэлбэрээр дуудах нь зүйтэй. Уруулаа урагш түрэн [u] гэж дуудаад, тэндээсээ амныхаа эргэн тойрны хүчийг сулруулан чөлөөлж дуудаж үзэцгээе.