TUFS Language Modules

解説

   Үгийн анхны авиа нь カ、サ、タ、ハ толгойтой дуутай гийгүүлэгч авиа байна гэж үзье. Энэ үгийн өмнө өөр нэг үг оруулж нийлмэл үг бүтээсэн тохиолдолд тэр дуутай гийгүүлэгч нь ガ、ザ、ダ、バ толгойтой дуугүй гийгүүлэгч болж хувирдаг. Ингэж дуутай гийгүүлэгчээс дуугүй гийгүүлэгч болж өөрчлөгдөхийг рэндакү гэж
   нэрлэнэ. Жишээлбэл: 「くすり(薬)」 гэдэг үгийн эхэнд орсон авиа 「く」 нь дуутай гийгүүлэгч юм. Энэ үгийг 「め(目)」 гэсэн үгтэй нийлүүлж 「目薬」 гэдэг нийлмэл үг бүтээж болдог. Тэгвэл 「くすり」 -гийн эхний авиа болох 「く」 нь 「ぐ」 болж 「めぐすり(目薬)」 гэсэн дуудлагатай болно.