TUFS Language Modules

解説

   Өгүүлбэрийн төгсгөл хэсэг өгсөн дээшилж бүтдэг асуух өгүүлбэрийн аялга нь өгүүлбэрт орсон үгийн акцентын хэлбэрийг хадгалан , хамгийн сүүлийн үе дээрээ огцом дээшилж ( өргөлттэй ) хэлэгддэг. Үгийн акцентын хэлбэрийн дагуу дуудаагүй үед зөв биш юм шиг сонсогддог.Жишээлбэл: 「あなたですか?」 гэсэн утгаар 「あなた?」 гэж асуух өгүүлбэрийн аялгаар хэлэх үед 「 нам, өндөр,нам 」 гэсэн үгийн дунд өргөлттэй хэлбэрийн акцентын хэлбэр алдагддаггүй. Асуух өгүүлбэрийн хамгийн сүүлийн үе болох 「た」 нь л зөвхөн нэг намсч дахин дээшилэх хэлбэртэй болдог. Англи зэрэг хэлний асуух өгүүлбэр шиг өгүүлбэрийн төгсгөл нь дээшилэн өргөлттэй хэлэгддэг аялга нь япон хүнд 「 нам,нам,өндөр 」 гэж сонсогддог бөгөөд япон хүний чихэнд онцлог япон мэдрэмж гэж байдаг.


   Дараах зургаар авианы өндөрийг тахир шугамаар илэрхийлсэн байна. Тэгш хэмтэй хэлбэрийн 「開ける」 гэсэн үг, үгийн дунд өргөлттэй хэлбэрийн акцентын 「食べる」 гэсэн үгээр жишээ авсан байна. Зүүн талд нь энгийн өгүүлбэрт орсон 「開ける。」 「食べる。」 , баруун талд нь асуух өгүүлбэрийн 「開ける?」 「食べる?」 орсон байна



   「開ける」-гийн 「あけ」 гэсэн хэсэг, 「食べる」-гийн ,「たべ」 гэсэн хэсгийн өндөрийн өөрчлөлтийн хэлбэр нь энгийн өгүүлбэр, асуух өгүүлбэрт бараг адил бөгөөд , сүүлийн 「る」-гийн хэсэг нь асуух өгүүлбэр дээр тахир шугам нь огцом дээшилсэн байгаа нь харагдаж байна. Тэгээд бас , асуух өгүүлбэрийн тахир шугамыг харьцуулвал ,「開ける?」-гийн 「る」 нь доошилолгүй дээшилсэн байхад, 「食べる?」-гийн 「る」 нь нэг доошилоод дээшилсэн хэлбэртэй байгааг харж болно. 「 нам, өндөр,нам 」 гэсэн үгийн дунд өргөлттэй хэлбэрийн акцентын хэлбэр алдагддаггүй. Акцентын хэлбэрийг зөрчихгүйгээр дээшлүүлэн дуудах арга хэлбэрт суралцаад, хамгийн сүүлийн үе дээшлэх өнцгийн хэмжээ хүрээ зэргийг анхаараарай. Сүүлийн үе нь дээшлэн өгсөх нь удаан,огцом биш тохиолдолд хүний үгэнд үл итгэсэн байдлаар сонсогдох үе байдаг тул анхаараарай.