TUFS Language Modules

解説

   Чёоон гэдэг нь богино эгшгийн шинж чанарыг өөрчлөхгүйгээр уртаар удаан сунжруулан хэлдэг авиа юм. Жишээлбэл: 「ああ」 -г 「あ・あ」 гэж 2 「あ」-г салган дуудалгүйгээр 「あー」гэж [a]эгшгийг уртаар дууддаг. 「ー」 энэ хэсэг нь уртаар хэлэгдэх авиа буюу Чёоон юм. (Монгол хэлний урт эгшигтэй адил) Чёооныг удаан сунжруулан хэлэх нь чухал . Япон хүн, урт эгшиг нь үгийн 1 үетэй тэнцэх уртаар хэлэгддэг гэж ойлгодог.

   Тэмдэглээний хувьд катакана нь 「−」 гэж бичигддэг. Хирагана нь ア эгшгийн ард 「あ」 イ эгшгийн ард 「い」ウ эгшгийн ард 「う」 エ эгшгийн ард 「え」、「い」 オ эгшгийн ард 「お」、「う」 гэж бичигддэг.

   Энд нэг анхаарах зүйл бол тэмдэглэгээ дуудлага 2нь тохирохгүй тохиолдол байдаг. Жишээлбэл: 「おう」 нь 「お」「う」-г салгаж дуудахгүйгээр 「おー」 гэж дуудагдана. 「えい」 мөн адил 「えー」 гэж дуудагдана.