TUFS Language Modules

解説

   Япон хэлний хэмнэл ( ритм ) -ийн үндсэн нэгж нь үгийн үе юм. Япон хүн үгийн үе бүр адил урттай ( хэмжээтэй ) гэж ойлгодог. Үгийн үе,акцентын холбоо зэргийг сайн ажиглавал ,「っ」、「ん」、「ー」,давхар эгшгийн хоёрдагч элемэнт зэрэг нь онцлог үе дээр акцентын цөм ирдэггүй нь ойлгогдоно. Жишээлбэл: 「ほん(本)」 -ны акцентын хэлбэрийг ойлгохгүй ч энэ дүрмээс харвал акцентын цөм нь 「ん」 дээр байхгүй ( ирэхгүй ) гэдэг нь ойлгомжтой болно.「本」 гэдэг үгний акцентын цөм нь 1дүгээр үе буюу 「ほ」 дээр байгаа бөгөөд энэ үгэнд 「ほ・ん」 гэсэн 2 үе байгааг ойлгоогүй үед сонсож ойлгох нь хэцүү болно.「しんぶん(新聞)」 гэдэг үг нь 「し(低)・ん(高)・ぶ(高)・ん(高)」 гэсэн үеэр хэлэгдэх бөгөөд , япон хэл суралцагчидын зарим нэг нь「しん」,「ぶん」 гэж 2 хуваах, 「しん(低)・ぶん(高)」 гэж дууддаг тохиолдол байдаг тул анхаараарай. Онцлог үетэй үгийн дасгал хийхдээ үеийн тоо, акцентын цөмийн байрлал зэргийг анхааран давтах дасгал хийцгээе.

   Хүчтэй акценттай хэлээр ярьдаг ( Жишээлбэл: англи, герман, орос зэрэг хэл ) хүмүүс япон хэлээр ярихдаа акцентын цөм болох үеийг хүчтэй дуудах хандлага байдаг. Ингэж дуудагдсан үе нь уртасч урт эгшиг шиг сонсогддог тул анхаараарай.