TUFS Language Modules

解説

   Хацүон гэдэг нь 「ん」 -ийг илэрхийлдэг нэр томьёо юм. 「ん」 нь хамрын хөндийгөөр урсан гардаг авиа бөгөөд , байнга адил дуудлагатай байдаггүй. Япон хэл суралцагч хүмүүсийн эх хэлэнд нь хамаршсан авиа нь өөрчлөгддөггүй. жишээлбэл [n]нь [n]-гийн ард ямар ч авиа орсон өөрчлөгдөггүй хэл олон байдаг. Харин япон хэлний 「ん」 нь тийм биш. Ардаа орох гийгүүлэгчээс хамаарч авиа нь өөрчлөгддөг.「ん」 -ийн ард эгшиг өөрөөр хэлбэл ,ア толгойтой эгшиг авиа, хагас эгшиг гэж нэрлэгдэх ヤ・ワ толгойтой авиа орсон тохиолдолд 「ん」 нь хамаршсан эгшиг шиг сонсогдоно. 「れんあい(恋愛)」、 「たんい(単位)」、 「でんわ(電話)」、 「ほんや(本屋)」 зэрэг үгэнд орсон 「ん」 нь хамаршсан эгшиг болж байна.
   「ん」 нь үгийн төгсгөл буюу өгүүлбэрийн эцэст орох тохиолдолд , мөн 「ん」 -ийн ард サ・ハ толгойтой авиа орсон үед [ŋ]-г хэлэхээс илүүтэйгээр хэлээ лав байрлуулж хамаршсан авиаг бүтээх нь элбэг байдаг. Эрүүгээ татан толгой дохиж байгаа байдлаар 「うん」 гэж хэлээд үзээрэй. Энэ гарах авиатай адилаар дуудвал зүгээр. Ингэж давтах дасгал хийгээд , хэлний байрлалаа тогтоогоод 「ペン」 гэж хэлж үзээрэй. Япон хүн 「ん」-г 1үетэй тэнцэх урттай гэж ойлгодог. Жишээлбэл: 「ペン」 -г суралцагч 1үе үг гэж ойлгочихдог боловч япон хүнд 「ぺ・ン」 гэж 2 үетэй сонсогддог. 「ン」-г 「ぺ」тэй адил урттайгаар дуудах дасгал хийцгээе.