東京外国語大学言語モジュール

Step1 : ヴォイス(1) 使役

Зулаа хүүхдээ гадаа тоглууллаа.
(ゾラーは子どもを外で遊ばせました。)
Хүчтэй салхи лааны галыг унтраасан.
(強い風がろうそくの火を消しました。)
Цогбадрал багш бид нараар том глобус хийлгэсэн.
(ツォグバドラル先生は私たちに大きな地球儀を作らせました。)
Би дүүгээрээ чам руу мөнгө явуулуулсан.
(私は弟を通じて君にお金を送らせました。)
Архи даадаггүй хүнд хүчээр уулгаж болохгүй.
(酒が飲めない人に無理やり飲ませてはいけません。)
Захирал ажилчдаар шинэ харилцагчийг олуулах гэж байна.
(社長は社員たちに新しい取引先を見つけさせようとしています。)
Захирал ажилчдад урамшуулал олгох гэж байна.
(社長は社員たちにボーナスを支給しようとしています。)
Түрүүн авсан зургийг зурагчинд угаалгасан.
(先日撮った写真を写真屋で現像しました。)
Би эгчээрээ хонхны баярт өмсөх дээлийг оёулсан.
(私は姉に卒業式で着るモンゴル服を縫ってもらいました。)