東京外国語大学言語モジュール

造格

Энэ зургийг усан будгаар будлаа.
(この絵は水彩絵の具で塗りました。)
Японы буцалтгүй тусламжаар манай сургуулийн шинэ дотуур байрыг барьжээ.
(日本の無償資金協力によってわが校の新しい寄宿舎を建設しました。)
Эмээ ноосоор цамц нэхэж байна.
(おばあさんはウールでセーターを編んでいます。)
Энэ автобус Олимпын гудамжаар явахгүй.
(このバスはオリンピック通りを通りません。)
Манай ах ирэх сарын эхээр ирнэ.
(兄は来月の初めごろに来ます。)
Нөгөө асуудлыг хурлаар шийдвэрлэнэ.
(例の問題は会議で処理します。)
Мөнхжин энэ эмнэлэгт чих хамар хоолойн эмчээр ажиллаж байв.
(ムンフジンはこの病院で耳鼻咽喉科医として働いていました。)
Тэр толь бичгийг номын дэлгүүрт 900 (есөн зуун) төгрөгөөр зарж байна.
(あの辞書は書店で900トゥグルグで売っています。)
Долларын ханш 10 төгрөгөөр уналаа.
(ドル相場は10トゥグルグ下落しました。)