TUFS Language Modules

解説

    Тэгш хэмтэй бус хэлбэрийн акценттай үйл үгийн хувьд анхны хэлбэртээ байгаа үйл үгийн акцентын цөмийн байрлал нь араасаа 2 дахь үе дээр байдаг бөгөөд 2 дахь хэлбэрийн акцент гэнэ. Жишээлбэл: 「あう(会う)」・ 「みる(見る)」・ 「たべる(食べる)」 . Бас( 「もうす(申す)」・ 「とおる(通る)」・ 「とおす(通す)」・ 「はいる(入る)」・ 「まいる(参る)」・ 「かえる(帰る)」 зэрэг 3 дахь хэлбэрийн акцентаар хэлэгддэг үг цөөн байдаг. Эдгээр үгийн араасаа 2дахь үе нь онцлог үе болохоор , урагшаа нэг үе шилжсэн гэж ойлгож болно.

   Тэгш хэмтэй бус хэлбэрийн акценттай үйл үг нь 「〜て」 хэлбэрт байхдаа акцентын цөм нь 「〜て」-ээс урагшаа 2 үеийн өмнө буюу эхний үе дээрээ байдаг. Жишээ нь:「あう(会う)」→ 「あって」、 「たべる(食べる)」→ 「たべて」 .Гэвч 「て」-ээс урагшаа 2үеийн өмнөх үе нь онцлог үе байвал , онцлог үе нь акцентын цөм болж чаддаггүй тул , урдах үе рүүгээ шилжинэ. Жишээ нь: 「かえる(帰る)」→ 「かえって」)。 . Бас 2 үетэй үйл үгийн хувьд て」-гийн яг өмнөх үе дээр байна. Жишээ нь: 「みる(見る)」→ 「みて」
「〜ない」,「〜ないで」 хэлбэрт байгаа үйл үг нь 「な」-гийн өмнөх үе дээр акцентын цөм нь байна. Жишээ нь: 「たべる(食べる)」→ 「たべない」 「たべないで」、 「あう(会う)」→ 「あわない」 「あわないで」、 「かえる(帰る)」→ 「かえらない」 「かえらないで」。)
   「〜ます」 хэлбэрт байгаа бүх үйл үгийн акцентын цөм нь 「ま」 дээр ирнэ.