東京外国語大学言語モジュール

A
Ойрд театрт юу гарч байгаа бол?
いま劇場では何をやってるんだろう。
B
Мэдэхгүй ээ! Хамтдаа явж зарлал үзэх үү?
わからないわ。一緒にプログラムを見ましょうか。
A
Тэгье. Би маргааш орой концерт үзмээр байна. Хоёулаа үзэх үү?
うん。ぼく、明日の晩、コンサートに行きたいんだ。一緒に観ない。
B
Ойрдоо би ажил ихтэй болохоор хамтдаа үзэж чадахгүй нь.
この頃、仕事がいっぱいだから、一緒には行けないわ。
A
Хүүе! Маргааш орой «Харанга» хамтлагийн тоглолт байна. Үзье байз.
でも明日の晩はハランガのコンサートがあるよ。観ようよ。
B
Билетийг нь одоо авахгүй бол маргааш дуусчих байх шүү. Одоо билетээ авсан дээр байхаа.
いいわ。でもチケットは、いま手に入れないと、明日は売切れてしまうわ。いま買ったほうがいいでしょうよ。
A
Харин тийм, билет нь их үнэтэй юм байна гэсэн.
うん、そうだ。チケット、とても高いんだそうだ。
B
Тоглолтын билет ямар үнэтэй гэнэ?
チケット、いくらだって。
A
8000 төгрөг гэсэн.
8000トゥグリグだそうだよ。
B
Жоохон үнэтэй юм аа.
ちょっと高いわねぇ。
A
Гэхдээ их гоё болж байна гэсэн, өчигдөр манай ах үзсэн гэсэн.
でも、すごく素晴らしいそうだ。きのううちの兄貴が観たんだって。

場所: 劇場の前

状況: 人気グループのコンサート会場前での会話。2人は、明晩のチケットを手に入れる。