LANG HOME

禁止する

Back
  • Мөнхөө! Маргааш чи миний төрсөн өдөрт ирнэ биз дээ?
  • Маргааш билүү? За байз... Би маргааш ер нь завтай. Хэдэн цагт вэ?
  • 7 цаг 30 минутанд ирэхэд л болно. Эхлээд хоол идчихээд дараа нь дисконд орно гэж бодож байгаа.
  • Аа! Тийм үү? Ямар гоё юм бэ! Би очилгүй яахав. Өөр хэн хэн ирэх вэ?
  • Миний найзуудаас Батаас бусад нь бүгд ирнэ гэсэн.
  • Аа, тийм үү! Чи төрсөн өдрийн бэлгэнд юу авмаар байна вэ?
  • За, тэр яахав. Чи өөрөө мэд! Харин чи битгий хоцроорой!
  • За, за, би шинэ СD-нүүдээ авчрах уу? Яахав?
  • Дисконд орох юм чинь хэрэггүй биз дээ.
  • Нээрээ тийм.

© 東京外国語大学