LANG HOME

理由を述べる

Back
  • Ойрд театрт юу гарч байгаа бол?
  • Мэдэхгүй ээ! Хамтдаа явж зарлал үзэх үү?
  • Тэгье. Би маргааш орой концерт үзмээр байна. Хоёулаа үзэх үү?
  • Ойрдоо би ажил ихтэй болохоор хамтдаа үзэж чадахгүй нь.
  • Хүүе! Маргааш орой «Харанга» хамтлагийн тоглолт байна. Үзье байз.
  • Билетийг нь одоо авахгүй бол маргааш дуусчих байх шүү. Одоо билетээ авсан дээр байхаа.
  • Харин тийм, билет нь их үнэтэй юм байна гэсэн.
  • Тоглолтын билет ямар үнэтэй гэнэ?
  • 8000 төгрөг гэсэн.
  • Жоохон үнэтэй юм аа.
  • Гэхдээ их гоё болж байна гэсэн, өчигдөр манай ах үзсэн гэсэн.

© 東京外国語大学