LANG HOME

意見を述べる

Back
  • Та хаана суудаг вэ?
  • Би 3-р хороололд суудаг.
  • Танайх эндээс хол уу?
  • Эндээс автобусаар таван буудал яваад, автобусны буудлаасаа гурван минут хиртэй алхдаг.
  • Монголчууд гэрт амьдардаг байхаа?
  • Тиймээ. Хотдоо голдуу орон сууцанд суудаг, харин малчид маань монгол гэрт амьдардаг.
  • Гэрт даардаггүй юу?
  • Гэрт зундаа сэрүүхэн, өвөлдөө дулаахан байдаг.
  • Ямар сонин юм бэ?
  • Гэрт орж үзэхсэн.
  • Аа, энэ чинь сайхан санаа байна.
  • Би таныг маргааш монгол айлд оруулж үзүүлье.

© 東京外国語大学