LANG HOME

条件をつける

Back
再生
 
  • Чамайг Франц явах гэж байгааг сонслоо. Үнэн юм уу?
    あなたがフランスに行くって聞いたけど、ほんとう?
  • Тиймээ, би Францад суралцахаар явах гэж байгаа.
    そうだよ。ぼく、フランスに留学することになったんだ。
  • Суралцахаар аа? Баяр хүргэе! Хэзээ явах вэ?
    留学?おめでとう!いつ出発するの?
  • Баярлалаа. Би долоо хоногийн дараа явна.
    ありがとう。一週間後に出発だよ。
  • Ямар сургуульд сурах юм бэ? Ямар гоё юм бэ!
    どこの学校で勉強するの?いいわね。
  • Сорбонийн Их Сургуульд...
    ソルボンヌ大学だよ。
  • Хэдэн жил суралцах вэ?
    何年留学するの。
  • Эхний нэг жил хэлний бэлтгэл хийчихээд дараа нь хуулийн чиглэлээр 4-н жил суралцана.
    最初の一年は語学の準備コースで、そのあと、法律の専門コースで4年間勉強するんだ。
  • Суралцах хугацаандаа оюутны тэтгэлэгтэй юу? Хаана амьдрах вэ?
    留学中は奨学金が出るの。どこに住むの。
  • Сар бүр тэтгэлэг авч оюутны байранд амьдрана.
    毎月、奨学金をもらって、学生寮に住むんだ。
  • Мундаг юм аа! За тэгээд сайн суралцаарай!
    すごいわねぇ。それじゃあ、勉強がんばってね。
  • Баярлалаа. Хичээнээ!
    ありがとう。がんばるよ。

© 東京外国語大学