LANG HOME

手段についてたずねる

Back
再生
 
  • Ууганаа, чи маргааш нүүх байхаа.
    あなた、あした引っ越すんでしょ。
  • Ирж туслалцах уу?
    手伝いましょうか。
  • Тэг тэг, юун сайн юм бэ!
    おねがい。助かるよ。
  • Юмаа янзалж боосон уу?
    荷物は梱包したの?
  • Хэдэн цагт нүүх вэ?
    何時に引っ越すの。
  • Янзалсан.
    まとめたよ。
  • 10-н цагийн үед ирэхэд болно.
    10時ごろ来てくれればいいよ。
  • Өөр хүн ирж нүүлгэлцэх үү?
    他の人も、手伝いにくるの?
  • Батаа, Насан хоёр ирнэ гэсэн.
    バターとナサンも来るって言ってた。
  • Юугаар нүүх юм бэ?
    どうやって荷物を運ぶの。
  • Найзынхаа жижиг машинаар.
    友達の軽自動車で。
  • Үдийн хоолоо яах вэ?
    昼ごはんはどうするの。
  • Харин ээ.
    そうだね。
  • Гуанзанд хооллодог юм билүү гэж бодож байна.
    食堂で食べようかなって思っているけど。
  • Тэгвэл би үдийн хоол цай хийгээд аваад ирэх үү?
    それなら、わたしが昼食を作って持って来ようか。
  • Өө, тэг тэг.
    うん、そうしてくれる。
  • Их баярлалаа
    すまないね。

© 東京外国語大学