東京外国語大学言語モジュール

япон хэл

にほんご

Япон хэлээр ярьдаг хүн ам болон газар нутаг

Япон хэл нь Япон улсын албан ёсны хэл бөгөөд нийтдээ 126 сая хүн ярьдаг. Мөн Солонгос, Хятад хэлээр ярьдаг иргэдээс япон хэлийг хоёрдахь хэлээ болгон ярьдаг хүмүүс 800,000 орчим байдаг. Мөн хилийн чанадад тухайлбал Гавайн арал, Өмнөд болон Хойд Америкийн япон гаралтай иргэд, мөн XX зууны эхэн үед Японы хараат улс байсан Тайван, Солонгос, Микронейзийн япон хэл суралцагч хүмүүс япон хэлийг хэрэглэж байна.

Энд бидний суралцах япон хэл

Энэ можураар, нийслэл Токио болон Токио орчимд хэрэглэдэг япон хэлийг суралцах юм. Телевиз радио зэрэг олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр, мөн сургуулийн сургалт, судалгаанд хэрэглэдэг төв аялгуу бөгөөд Японы аль ч орон нутагт нэвтрэлцэнэ. Мөн хэлний тогтолцооны талаар нилээд судлагдаж байгаа юм.